Цаг үеийн мэдээ

Ардчилсан намаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд: 

Цахим орчинд /2025.02.13/ өөрийгөө "Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбоо" гэх ТББ-ыг төлөөлж байна хэмээн хэвлэлийн хурал хийж буй иргэн Т.Хасбаатар нь Ардчилсан намын гишүүний бүртгэлд бүртгэлгүй тул Ардчилсан намын ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох боломжгүй юм. 

Тэрээр 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт бие даан нэр дэвшсэн гэх мэдээллийг холбогдох газраас бидэнд мэдэгдсэн. Үүнээс хойш иргэн Т.Хасбаатар нь Ардчилсан намд гишүүнээр элсэх хүсэлтээ өнөөдрийг хүртэл ирүүлээгүй болно. 

Иймд түүний хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан хийсэн дээрх мэдэгдэл нь олон нийтийг төөрөгдөлд оруулсан үндэслэлгүй, хууль бус үйл ажиллагаа болохыг үүгээр мэдэгдэж байна." гэжээ. 

Таны сурталчилгаа