Цаг үеийн мэдээ

Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэд хамба С.Гантөмөр Баянгол дүүргийн сүм хийдийн лам хуврагуудад зориулан Анхдугаар Богд Жавзандамба, Өндөр гэгээн Занабазарын туурвисан Дашчийрэвийн сан буюу “Өлзий хутгийн хурыг буулгагч” номын тайлбар хичээлийг заалаа.

Энэхүү хичээлд тус дүүргийн 30 гаруй лам хуврагууд оролцож, номын авшиг хүртсэн бөгөөд Дашчийрэвийн сангийн агуулга, утга, ач холбогдлын талаар гүнзгий мэдлэг олж авлаа.

Энэхүү ном нь өлзий хутгийг дэлгэрүүлэх, эв эеийг бататгах, буян хишгийг арвижуулахын тус эрдэмтэй бөгөөд Монголын бурхан шашны уламжлалд чухал байр суурь эзэлдэг билээ.

Таны сурталчилгаа