Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “ICE FESTIVAL-2025” олон улсын мөсний наадам энэ сарын 13-22-ны өдрүүдэд Хатгал тосгоны “Хайчийн ам”-д зохион байгуулагдана.
Наадмын өдрүүдэд "Нөхөрлөл зам" ХХК-ийн хамт олон нийтийн тээврийн үйлчилгээгээр үйлчлэх бөгөөд өглөөний 10 цагаас аймгийн төвийн тээврийн товчооноос мөсний баярын наадам руу хөдөлж оройны 17 цагаас аймгийн төв рүү хөдлөхөөр зохицуулалт хийсэн байна.
Автобусны үйлчилгээний үнэ 10000 төгрөг байх юм.
Наадмын үеэр ажиллах зочид буудал, жуулчны баазуудын мэдээллийг хүргэж байна.