Цаг үеийн мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр /2025.02.13/ боллоо.

Хэлэлцүүлэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Б.Нямгомбо, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Одсэр болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд, харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн дарга нар оролцлоо.

Тус хэлэлцүүлгийг иргэний, захиргааны, эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлага, зохион байгуулалт, алба хаагчийн эрх зүйн байдлыг боловсронгуй болгох хүрээнд дээрх хуулийн шинэчилсэн найруулгад тусгах санал, үндэслэл, судалгаа, мэдээллийг нэгтгэх зорилгоор зохион байгуулсан юм.

Таны сурталчилгаа