Цаг үеийн мэдээ

“Тусгай зориулалтаар тул загас барьж буцаан тавих зөвшөөрөл олгох” нээлттэй дуудлага худалдаа зарлагдлаа. 

Монгол загасны хаан загас нь тул бөгөөд Хулд овгийн загасны хамгийн том нь юм. Тул загасыг цэнгэг усны орчныг тодорхойлогч хэмжүүр загас гэж тодорхойлдог.

Усны орчинд байгаа сул дорой өвчтэй амьтдаар хооллохоос гадна тул эрүүл байвал түүний амьдрах орчин болох ус нь цэнгэг, усны амьтад нь эрүүл, эко орчин тэнцвэртэй байгааг мэдэж болдгоороо ач холбогдолтой юм.

Биеийн хэмжээ нь нарийвтар, уртавтар, толгой хавчиг, ам том, дээд доод эрүү тэгш байдаг. Нурууны өнгө хүрэн бараан, далбааны харалдаа өөхөн сэртэнтэй, бүх сэлүүр далбаа нь улаавтар өнгөтэй. Үржлийн үед нь бие нь зэсэн улаан өнгөтэй болно. Тул загас анх үржилд ортлоо 6-7 жил болдог, бас гучаас дээш насалдаг.

Та 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 07 цаг 59 минутаас өмнө дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг [email protected] мэйл хаягаар өгөх боломжтой 

Бүрдүүлэх материал: 

- Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /ААНБ албан тоотоор, иргэн өргөдөл/, дэнчин төлсөн баримтын хуулбар, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

- /Хуулийн этгээдийг төлөөлж оролцох тохиолдолд төлөөлж буй этгээдийг гэрчлэх нотариатаар батлуулсан итгэмжлэл/

- Дэнчинг  Байгаль орчин, аялал жуулчлалын газрын татварын  бус орлогын 100170013401 Хө.БОАЖГазар н.с дансанд байршуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 

Хөвсгөл аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар, 2 давхар 205 тоотод очиж уулзах боломжтой бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын газрын Биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэнтэй  88001394, 77444403 утсаар ажлын цагаар холбогдож мэдээлэл авах боломжтой. 

Таны сурталчилгаа