Цаг үеийн мэдээ

Манай улсад энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн долоодугаар сарын 03-ыг хүртэл 339,517 жуулчин иржээ. Үүнээс хамгийн их буюу 120 мянган жуулчин ОХУ-аас ирсэн бол түүний дараа БНХАУ, БНСУ, Казахстан зэрэг улсаас жуулчид Монголыг зорин иржээ.

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаад байна. Энэ хүрээнд 2023 онд нийт 1 сая жуулчин хүлээн авах зорилт тавин ажиллаж буй юм.

 

Таны сурталчилгаа