Цаг үеийн мэдээ

Монгол Улсын агаарын тээвэрлэгч "АэроМонголиа" ХХК Сөүлийн чиглэлийн нислэгээ эхлүүллээ. 

Тус компани нь Airbus А-319 маягийн онгоцоор долоо хоногт 3 удаа Инчон нисэх буудалруу нислэг үйлдэх юм. 

Олон улсын хамгийн ачаалалтай Улаанбаатар-Сөүл чиглэлд Монгол Улсын хоёрдох компани нэмэгдэж орсноор зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэж, үнэ хямдрах, сонголт бий болох, үйлчилгээ сайжрах өндөр ач холбогдолтой.

Засгийн газрын "Шинэ сэргэлт"-ийн бодлого агаарын тээвэрт амжилттай хэрэгжиж, зах зээлийг либералчлах, чөлөөтэй болгох бодлого үргэлжилж байна. 

Таны сурталчилгаа