Цаг үеийн мэдээ

Их хэмжээний борооны дараа нийслэл хотын гудамж талбай усанд автаж явган хүн зорчиход хүндрэл учирч эхэлдэг. Мөн борооны дараа иргэд рүү авто зам талаас жолооч ус цацах тохиолдол ч цөөнгүй гардаг. Тэгвэл үүнийг хуулиар хориглосон байдаг байна. Тодруулбал, жолооч санаатайгаар явган зорчигч руу ус цацсан бол 100 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт үйлчилнэ.

Ус цацсан тохиолдолд явган зорчигч та Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн, шинжилгээ, шуурхай удирдлагын албаны мэдээлэл шуурхай удирдлагын төв газрын харилцах 102 утсанд холбогдож мэдээлэл өгөх боломжтой.

Таны сурталчилгаа