Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Япон улсын Шизүока мужийн Яйзү хоттой 2018 оноос эхлэн Хамтран ажиллах санамж бичиг байгуулан боловсрол, соёл урлаг, спорт, төрийн захиргаа, үйлдвэрлэл зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллаж байгаа билээ. Санамж бичгийн хүрээнд Яйзү хотын дарга Накано Хиромичи, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ишида Эрико, мөн Яйзү Монголын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Шимомура Казүки тэргүүтэй нийгэмлэгийн гишүүд, Иргэдийн хурлын төлөөлөгчид, хотын захиргааны удирдах албан тушаалтан, албан хаагчид нийт 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр долоодугаар сарын 01-ний өдрөөс 05-ны хооронд Чингэлтэй дүүрэгт ажиллаж байна.

Таны сурталчилгаа