Цаг үеийн мэдээ

Багануур дүүргийн газар зохион байгуулалтын албанаас газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим  дуудлага худалдааг зарлаж байна. Цахим дуудлага худалдаа 2023 оны 08 дугаар сарын 04-ны өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем www.mle.mn албан ёсны веб хуудсаар  зохион байгуулагдана. Дуудлага худалдаанд оролцогч:  

- www.mle.mn веб хуудаст хандан хэрэглэгчээр бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ Иргэн бол иргэний үнэмлэх, ААН гэрчилгээний хуулбараа хавсаргана. 

- Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээхдээ дэнчин болон тэмдэгтийн  хураамж төлсөн баримтаа хавсаргана. 

- Систем илгээсэн хүсэлтийг хүлээн авч, баталгаажуулах эсвэл татгалзах хариуг бүртгүүлсэн гар утсанд мессеж болон имэйлээр мэдэгдэнэ.

- Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх эрх нээгдэнэ. 

Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн зэрэг оролцох боломжтой бөгөөд улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг, дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн мөнгийг Нийслэлийн Төрийн сангийн 100200051049 тоот дансанд тус бүрд нь тушааж оролцоно. Дуудлага худалдааны үнийн саналыг 2023 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 09:00-15:00 минут хүртэл энгийн горимоор авч, 15 цаг 00 минутаас эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжинэ.. Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 08 дугаар  сарын 03-ний өдрийн 15:00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна.

Таны сурталчилгаа