Цаг үеийн мэдээ

МИАТ ТӨХК-аас Франкфурт – Улаанбаатар чиглэлийн ОМ138 аяллын нислэг хойшилсон асуудлаар мэдээлэл өглөө. 

"Франкфурт – Улаанбаатар чиглэлийн ОМ138 аяллын нислэг нь 2023 оны 7-р сарын 3-ны өдрийн 14:30 цагаас (Франкфурт хотын цаг) Фрапорт ОУНБ-аас Улаанбаатар хотын чиглэлд хөөрөх хуваарьтай байсан боловч өмнөх нислэг буюу Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн саатал болон Франкфурт хотын Фрапорт ОУНБ-ын шөнийн цагийн дуу чимээний хязгаарлалтаас шалтгаалан орон нутгийн цагаар 07-р сарын 04-ны өдрийн 14:00 цагт Улаанбаатар хотын чиглэлд хөөрч, 07-р сарын 05-ны өдрийн 04:50 цагт (Улаанбаатар хотын цаг) Чингис Хаан ОУНБ-д буухаар төлөвлөгдөж байна. 

Фрапорт ОУНБ нь Франкфурт хотын төвтэй ойр байрладаг учраас хотын оршин суугчдын амгалан тайван байдлыг хангах үүднээс шөнийн 23:00–05 цагийн хооронд агаарын хөлгийг буулгах, хөөргөх үйл ажиллагааг хязгаарладаг юм. 

Аялал жуулчлалын оргил ачааллын үед Европ чиглэлийн зорчигчдын тав тухыг алдагдуулан хүндрэл учруулсандаа нийт зорчигч, үйлчлүүлэгчдээсээ хүлцэл өчье. 

МИАТ ТӨХК нь нислэг саатлын үед ажиллах журмын дагуу зорчигчдод холбогдох үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ цааш дамжин нисэх зорчигчдын аяллыг зохицуулах зэрэг шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байна. 

Таны сурталчилгаа