Цаг үеийн мэдээ

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Грек Улсын иргэн Евгения Фаразаг Монгол Улсыг Грек Улсад сурталчилж хоёр Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж буйд талархал илэрхийлж Монгол Улсын “Аялал жуулчлалын элч”-ээр томиллоо. 

Грек Улсын иргэн Евгения Фараза нь 2019 оноос хойш Европын Холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газарт Хамтын ажиллагааны хэлтсийн Хөтөлбөрийн менежерээр ажилладаг ба энэ хугацаанд 17 аймгийн бүх сумдаар зочилж,  Монгол орны баялаг түүх, соёл, нүүдэлчин уламжлалтай танилцжээ. Мөн Монгол, Грек Улсын хооронд ижил төстэй олон зүйл байдагт тулгуурлан хоёр орны иргэд хоорондын харилцах гүүр болон иржээ. 

Монголд байх хугацаандаа Улаанбаатар хотноо Грек өдөрлөг мөн Монголын эко бараа бүтээгдэхүүнүүдийг өөрийн Улсдаа боломжит хэлбэрээр зохион байгуулах арга хэмжээнүүдийг санаачлан хийж байсан юм. Мөн Грекийн иргэдэд Монгол Улсын тухай мэдээ мэдээллийг тогтмол хүргэдэг ба Монголд зочлох арга хэмжээний тухай өөрийн цахим хуудастаа нийтэлдэг гэв.

Таны сурталчилгаа