Цаг үеийн мэдээ

ҮБХИС-ийн Шархадны хээрийн сургалтын төвд “Оюутан цэрэг” сургалтад хамрагдаж байгаа дайчид сургалтын төлөвлөгөөний дагуу сургуулийн буудлагын анхны дасгал (БАД-1) боловсрууллаа. Энэ жилийн хувьд Оюутан цэрэг сургалтад хамрагдаж байгаа дайчдаас II-р ротын III-р салааны байлдагч Г. Тэмүүжин Буудлагын улсын аваргын "Junior" төрөлд гуравдугаар байрын шагналтай. IV-р ротын I-р салааны байлдагч Т. Мөнгөн-Очир нь Практик буудлагын Дэд мастер цолтой бөгөөд гар бууны ОУ-ын тэмцээнд хоёр удаа оролцож IV болон V дугаар байр эзэлж байсан. Мөн Улсын аваргын гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл, Праим клубийн аварга шалгаруулах тэмцээний таван алт, таван мөнгө, дөрвөн хүрэл, 5.11 чалленж тэмцээний хоёр алт, нэг хүрэл, Mongolian warrior тэмцээний хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэж байсан онцлогтой байна.

Таны сурталчилгаа