Цаг үеийн мэдээ

2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 06-р сарын 08-ны өдрийн хооронд 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд үе тэнгийн дээрэлхэл, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагдсан “Найз байя” аяны тайлан, үр дүнг хэлэлцлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага, Боловсролын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэрэл медиа групп, Монголын хүүхдийн зөвлөл, Монголын скаутын холбоо, Гүүд Нэйборс олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн газар нийт 13 байгууллага тус аяныг хамтран зохион байгууллаа. 

“Найз байя” аяны хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд нийт давхардсан тоогоор 4.7 сая хүнд цахимаар, 237.5 мянган хүнд (хүүхэд, эцэг эх/асран хамгаалагчид, багш нар, олон нийт) бодит үйл ажиллагаа, сургалт, нөлөөллийн арга хэмжээгээр хүрч ажиллалаа. Үүнээс 76.2 хувь нь хүүхдүүд байна.

Аяны үр дүнг тооцохоор аяны өмнөх болон дараах судалгааг 11,034 хүнээс авч харьцуулж үзэхэд хүүхдийн бүлэгт хамгийн их ахиц өөрчлөлт гарсан байна. Тухайлбал:

Үе тэнгийн дарамт хэр их тохиолддогийг, болон сүүлийн сүүлийн 45 хоногийн хугацаанд буюу “Найз байя” аяны хугацаанд үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтын тохиолдол буурсан нь (хүүхдийн бүлэгт 23.9%, эцэг эхийн бүлэгт 9.9%, багш нарын бүлэгт 21.6%-иар буурсан) судалгаанаас харагдаж байна. Өмнөх судалгаагаар эцэг эхчүүдийн 32.1 хувь нь энэ талаар мэдэхгүй гэсэн бол аяны дараах судалгаагаар 30.7 хувь болж 1.4 хувиар буурчээ. 

Таны сурталчилгаа