Цаг үеийн мэдээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн BIOFIN II төсөл, нийслэлийн Байгаль орчны газар хамтран 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Засгийн газрын 2022 оны 02 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын талаар танилцуулах, Байгаль орчны мэдээллийн сан дахь Байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төсөв, зардлын мэдээллийн санд төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналтын мэдээллийг оруулах сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү шинэчлэгдэн батлагдсан журмын дагуу 2024 оны төсвийн жилийн байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөлтийн маягтыг бүх дүүрэг 2023 оны 7 дугаар сарын 25-ны дотор мэдээллийн санд оруулах бөгөөд газар, ой, ус, амьтан, ургамал ашигласны төлбөрийн орлого, төлбөрийн орлогын хэсгийн зарцуулалт үүнд хамаарах юм.

Танхимын сургалтад нийслэлийн Байгаль орчны газрын албан хаагчид, нийслэл, дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албаны Газрын төлбөрийн орлого хариуцсан байцаагчид, дүүргийн татварын байцаагчид, байгаль орчны мэргэжилтнүүд болон Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтнүүд хамрагдлаа.

Таны сурталчилгаа