Цаг үеийн мэдээ

Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо ус тогтсон газарт ойртохгүй байхыг анхааруулж байна. Үүнд:

- Агаарын шугамын төмөр болон бетон, модон тулгуур хазайсан, унасан тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдэгдэх, тухайн газраас холдож аюулгүй орчинд очих, тулгуур унасан газраар явахгүй байх, бусдад анхааруулах,

- Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо их хэмжээний ус тогтсон бол ойртохгүй байх,

- Цахилгаан щит бүхий байрууд, подвальд ус орохоос сэргийлэх, ил задгай утас, кабель байгаа эсэхийг сайтар нягтлах, холбогдох байгууллагад мэдэгдэх,

- Орон нутагт зорчиж байхдаа цахилгаан дамжуулах агаарын шугамаас хол байх, 

 - Газар унасан утас, ил гарсан кабель шугамууд хүчдэлтэй байх эсвэл дахин залгах автомат төхөөрөмжийн үйлчлэлээр хүчдэлтэй болж болзошгүй тул ойртох, хүрэхээс зайлсхийх,

- Тулгуур хазайсан, унасан унжсан утсанд  шүргэж амь нас, эрүүл мэндээрээ хохирч болох тул сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Таны сурталчилгаа