Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн Далангийн-Ам гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 51 км, сумын төвөөс хойд зүгт 1 км/-т Дэлгэрмөрөн голын усанд 1 хүн осолдсон тухай дуудлагыг 7 сарын 4-ний өдрийн 21:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Ц /62 настай, эрэгтэй/-ийг 7 сарын 4-ний өдрийн 23:51 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 7 сарын 5-ны өдрийн 01:23 цагт осол болсон газраас зүүн зүгт 5.5 км-т, Баянхошуу багийн “Өргөн хайрын дэнж” гэдэг газар голын эргээс 10 м зайтай, 0.2 м-ийн гүнээс цогцсыг олж гарган сумын хэсгийн Цагдаад шилжүүлэн өгчээ. 

Эх сурвалж: ОБЕГ

Таны сурталчилгаа