Цаг үеийн мэдээ

Үргэлжилсэн их хэмжээний бороо орж үерийн аюулт үзэгдлийн улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, авто зам, замын байгууламж болон авто тээврийн хөдөлгөөнд аюул учирч болох нөхцөл байдал үүссэн тул Нийслэлийн засаг даргын захирамж  А/730 захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур худалдааны төвөөс Нарны замын уулзвар, Баянмонгол хорооллын нүхэн гарцнаас Хүннүгийн гудамж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний нүхэн гарцнаас Нарны гүүрний уулзвар, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Нийслэлийн өргөө амаржих газрын уулзвараас Нарны замын уулзвар хүртэл Сэлбэ, Дунд гол дагуу авто зам, замын байгууламжийг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 00.00 цагаас эхлэн нөхцөл байдал арилах хүртэл тодорхойгүй хугацаагаар түр хааж байна.

Иймд жолооч та бүхэн тухайн замуудаас бусад замыг сонгож замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.

Таны сурталчилгаа