Цаг үеийн мэдээ

МИАТ ТӨХК-аас Франкфурт чиглэлийн нислэг саатсан асуудлаар мэдээлэл өглөө. 

"МИАТ ТӨХК нь аялал жуулчлалын оргил үе, зуны нислэгийн үед Европ чиглэлийн зорчигч урсгал ихэссэнтэй холбоотой үүссэн эрэлтийг хангах зорилгоор АНУ-ын Omni International Airlines компаниас 247 хүний суудалтай В767-300 агаарын хөлгийг түрээслэн авч нислэг үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа билээ. 

ОМ138А аяллын нислэгийн хувьд агаарын хөлгийн шингэн дамжуулах системийн холбоосны жийргэвч резин муудсанаас шингэн алдаж байсныг илрүүлж, шинээр суурилуулан дутагдлыг бүрэн арилган тус нислэг одоо Франкфурт хотоос орон нутгийн цагаар 12:00 цагт Улаанбаатар хотын чиглэлд хөөрөхөд бэлэн боллоо. 

Мөн Франкфурт Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж буй Omni International Airlines нь  АНУ-ын компани учраас Европ чиглэлийн нислэгт ОХУ-ын агаарын замыг тойрч байгаа тул нислэгийн үргэлжлэх хугацаа уртсан нисгэх бүрэлдэхүүний duty time хэтрэх нөхцөл үүсэж дараагийн төлөвлөгдсөн нислэгүүдэд нөлөөлж байна.  

МИАТ ТӨХК нь нислэг саатлын үед ажиллах журмын дагуу зорчигчдод холбогдох үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ цааш дамжин нисэх зорчигчдын аяллыг зохицуулах, хохирлыг барагдуулах зэрэг шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байна.

Таны сурталчилгаа