Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотод үргэлжлэн орсон усархаг борооны  улмаас  7 дугаар 4-нээс 5-нд шилжих шөнө Сүхбаатар дүүрэг Парисын гудамжинд  Сэлбэ гол үерлэж далан сэтэрч, аюултай нөхцөл байдал үүссэн тул энэ байршилд Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ  ТӨХК, Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Геодези усны барилга байгууламжийн газар, Улаанбаатар Зам засвар арчлалтын газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Хот тохижилтын газар зэрэг холбогдох  инженер хангамжийн болон хот нийтийн аж ахуйн  50 гаруй байгууллагын 500 гаруй  ажилчид, албан хаагчид  112 машин техниктэйгээр ажиллаж байна.

Сэлбийн голын далан сэтэрснээс  Замын цагдаагийн газрын зүүн хэсэг, Сэлбэ гол дагуух баруун зүүн талын орон сууцны конторуудын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн болон зоорины давхарт их хэмжээний ус орж нөхцөл байдал хүндэрсэн. Тухайн үүссэн нөхцөл байдлын хүрээнд УБЦТС ТӨХК-иас Шуурхай үйлчилгээний 4 бригадын 4 машин техник, 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж Баянзүрх дүүргийн 18, 25-р хорооны орон сууцны конторууд, Нарантуулын уулзвараас S outlet дэлгүүр, Замын цагдаа, Натурын зам хүртэлх хэрэглэгчдийн цахилгааны хүчдэлийг салгаж аюулгүй болголоо.

Таны сурталчилгаа