Цаг үеийн мэдээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн 23 дугаар хороо Нүхтийн эвдрэл ихтэй хуучин 2 эгнээ замыг өргөтгөн 4 эгнээтэй болгон шинэчилж, хоёр талаараа явган болон дугуйн зам шинээр тавилаа.  

Өмнө нь ачаалал ихтэйгээс гадна эвдрэл гэмтэлтэй автомашин болон явган зорчигчид явахад хүндрэлтэй байсан. Нэг талдаа хоёр урсгалтай 4 эгнээ шинэ замыг голоороо тусгаарлах зурвас, ус зайлуулах хоолойтой, хоёр талаараа явган хүний болон дугуйн зам шинээр тавьж тохижуулсан. 

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тус замын өргөтгөл шинэчлэлийн ажилтай  дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан танилцаж, гүйцэтгэгч компанитай зөвшилцөн нэмэлтээр гэрэлтүүлэг тавьж цогц тохижилт хийхээр боллоо. 

Наадамчдын төв замаас Нүхтийн замтай холбогдох 700м урт дөрвөн эгнээ бүхий шинэ автозамын зорчих хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 07-нд нээнэ.

Таны сурталчилгаа