Цаг үеийн мэдээ

"Баянгол цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын инженерүүд БГД-ийн нийтийн эзэмшлийн зам талбайд мандлын цэцэг тарьж зүлэгжүүлэлтийн ажил хийж байна. 

Баянгол дүүрэг 2023 оныг “Экологийн боловсролыг дээшлүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх” зорилтот жил болгон дүүргийн ногоон байгууламжийг үндсэн 6 чиглэлээр  үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.  

Энэхүү ажлын хүрээнд Амарсанаагийн гудамж болон Дилав Хутагт Жамсранжавын гудамжинд мандлын цэцэг болон зүлэгжүүлэлтийн ажил хийж гүйцэтгэн Иргэдийн эрүүл ногоон орчинд ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.

Таны сурталчилгаа