Цаг үеийн мэдээ

Нийслэл хотод ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин нэмэгдэж, үерийн далан сэтрэх, голын дагуух айл өрх, албан байгууллага усанд автах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байгаатай холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, нийслэлийн төвийн зургаан дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн. 

Уг нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр Чингэлтэй дүүргийн удирдлагууд шуурхай хуралдааныг цахимаар зохион байгуулж 1-24 хорооны Засаг дарга нарт чиглэл өглөө. Шуурхай хуралдаанаар Чингэлтэй дүүргийн орлогч дарга О.Отгонбаатар, ЗДТГ-ын дарга П.Баянбаатар нар хороодыг бэлэн байдалд ажиллах мөн СӨХ-үүдтэй харилцан мэдээлэл солилцож ажиллах чиглэл өгөв. Мөн дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс шуурхай хуралдаанд оролцож цаг үеийн мэдээ, мэдээлэл солилцож, зөвлөгөө зөвлөмж өглөө. 

Таны сурталчилгаа