Цаг үеийн мэдээ

Хонь: Итгэл төрүүлэх өдөр. Бусадтай хамт байх цагийг үр дүнтэй өнгөрүүл. Ур чадвараа ашиглан бизнесийн үйл ажиллагаанаас нэлээд ашиг хийж чадна. Таны нэр хүнд өсөж ирэх хандлагатай байна. Энэ нь таныг үйл ажиллагаагаа өргөтгөхөд тус болно. Бусдад хүчтэй мэдрэмж төрүүлэхээс бүү ай. Та хэрэгтэй хүмүүсийнхээ сэтгэлийг татах болно.

Үхэр: Од эрхсийн нөлөөгөөр гэр бүлд сайхан орчин бүрдэх бололтой. Гэрээ засаж тохижуулбал тав тухтай орчныг бүрдүүлж чадна. Гэхдээ энэ нь таны санхүүд шууд нөлөөлөх тул бага зэрэг хүндрэл гарна. Гэсэн хэдий ч хэрвээ та ямар нэг чухал ажил амжуулбал санхүүгийн хүндрэлээс гарч дэлгүүр хэсэхэд асуудалгүй болно. Харин мөнгөндөө гамгүй харьцдаг хүмүүс зайлшгүй худалдаж авах зүйлд л мөнгө зарцуулахыг хичээ.

Ихэр: Энэ өдөр юу ч болсон тайван байж, эерэг арга замыг сонгоорой. Сэтгэл хөдлөл ихсэхэд бэлэн байгаа тул од эрхсийн нөлөөгөөр эргэн тойрондоо түгшүүртэй байдал, эмзэглэлийг авчирч мэдэх юм. Та дэмий зүйлд ам гарч болзошгүй. Хэрэгтэй үед үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Ажилсаг тэвчээртэй хүмүүс хүртэл маш их хэмжээний тэсвэр хатуужлыг гаргах хэрэгтэй үе байх болно.

Мэлхий: Анхаарал болгоомжгүй хэлсэн амлалтууд таныг таагүй байдалд оруулах магадлалтай. Сэтгэл санаа тогтворгүй байж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Хэд хэдэн зүйлийг хийх шаардлага танд тулгарах ба энэ нь нэлээд бухимдуулах магадлалтай. Та тогтвортой байж, бусдын үгийг бус өөрийн бодлоо дагахыг оролд

Арслан: Төсөөлөл бодох чадвар болон дотоод зөн билэг нэмэгдэнэ. Гэхдээ энэ нь бодит байдлыг ойлгоход хүндрэл учруулж болно. Аливаа зүйлийг хийхдээ хурдан үр дүнд хүрэх гэж яарахгүй байх хэрэгтэй. Хүлээгдэж буй ажлуудаа дуусгах боломжийг ашигла. Зөв зарчмыг баримталж, бусдыг сайн үйлд уриалах нь таны нэр хүндийг өсгөнө.

Охин: Ойлгомжгүй үйл явдлын хажуугаар тоолгүй өнгөрч, урагш алх. Ямар ч нөхцөл байдлыг өөрийнхөөрөө даван туул. Энэ бүхэн таныг ажил хэрэгч, сонор гярхай болгон харагдуулах болно. Хайрын харьцаагаа чухалд үзэж байгаа бол танаас анхаарал халамж их шаардана. Таны гэр бүлийн зарим гишүүдээс далд гомдол цухалзах төлөвтэй байна.

Жинлүүр: Санхүүгийн асуудалтай байгаа бол их мөнгө үрэх хэрэггүй. Гэхдээ хайртай хүндээ гайхалтай бэлэг худалдан авах хүсэл хүчтэй төрөх болно. Мөнгө хэмнэх шинэ аргатай болно. Энэ таны нуруун дээрх ачааг бууруулах ба мөнгөө хамгийн сайнаар зарцуулах боломж гарах болно.

Хилэнц: Цаг үедээ нийцсэн шинэлэг санааг олох болно. Хэрвээ танд сайхан санаа байгаа бол эргэлзэх хэрэггүй. Хийх гэсэн ажил тань төлөвлөгөөний дагуу явагдахгүй байсан ч гонсойх хэрэггүй. Уйгагүй хүмүүс хөгжил дэвшилд хүрч чадна. Бусад хүмүүсээс та ашигтай санаа олж авах болно.

Нум: Таны идэвх зүтгэлтэй зан чанар олон хүнд сайхан сэтгэгдэл төрүүлж, нэр нөлөөг тань өсгөнө. Гэвч та хэт их ажиллаж, ядрахаас сэргийл. Хэрвээ та нийтэч нэгэн бол ганцаар бус багаар ажиллах нь тааламжтай үе. Таны нэр хүнд бүгдэд хүчтэй нөлөөлнө. Гэхдээ таны зэрэг зиндаанд хүрэхийг эрмэлзэгчдийн атаархал ч ихэснэ гэдгийг тооцоорой.

Матар: Төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаа бүтэмжтэй байх болно. Шинэ өөрчлөлт нь таны амьдралыг илүү сэтгэл догдлом болгох болно. Өөдрөг үзэлтэй байх нь таны эрүүл мэнд болон ажил хэрэгт сайнаар нөлөөлөх болно. Мөнгөний урсгал нэмэгдэх бололтой. Цалингаа нэмэгдүүлэх болон албан тушаал дэвших тал дээр анхаарал тавь.

Хумх: Энэ өдрийн чухал асуудал бол ирээдүйнхээ талаар шийдвэр гаргах. Одоо алдаа гарч магадгүй ч энэ нь таныг доош татаж байсан зүйлийг ойлгоход тусална. Зорилго, байр сууриа өөрчлөх нь танд бүтээлч сэтгэлгээгээ ашиглах боломжийг олгоно.

Загас: Таныг завгүй байлгах ажил үүрэг нэмэгдэнэ. Тодорхойгүй зүйлээр оролдох нь илүү хичээхэд хүргэнэ. Оногдсон үүрэг даалгавартаа бүтээлч хандах нь сэтгэл ханамжтай үр дүнг авч ирнэ. Аливаа үйл ажиллагааны удирдлагыг гартаа авах хүсэлтэй бол бусдын дэмжлэг хэрэгтэй байна.

Таны сурталчилгаа