Цаг үеийн мэдээ

Үндэсний их баяр наадам, Ардын Хувьсгалын 102 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо. Тодруулбал, Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтад тэнцсэн төв, орон нутаг дахь нэгжийн нийт 3 албан хаагч тангараг өргөсөн юм.

Ёслолын ажиллагаанд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Захиргаа, удирдлагын газрын дарга Д.Давааням болон тангараг өргөж буй албан хаагчдын харьяалах нэгжийн дарга нар оролцлоо.

Таны сурталчилгаа