Цаг үеийн мэдээ

Хэнтий аймгийн .....  сумын Норовлин баг, .... хорооллын ...  тоот /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 150 км, сумын төв/-д Иргэн Ж 7 сарын 2-ны өдрийн 20:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 7 сарын 5-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд иргэн Ж /60 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг тус багийн Эгийн голын бургас, Ёохор-Уул, Тэргүүн-Өндөр гэдэг газруудаар нийт 8 км-ын тойрогт зохион байгуулж, тус сумын төвөөс хойд зүгт 1 км-т Норовлин багийн “Тоонот толгой” гэдэг газар ой модон дунд модноос боомилогдож нас барсан байсныг 12:55 цагт олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна. 

Эх сурвалж: ОБЕГ

Таны сурталчилгаа