Цаг үеийн мэдээ

БОАЖ яам байрлаж буй Богдхан уулын Арцатын ам, Хан-Уул дүүргийн 23-р хороонд явган зам, дугуйн зам бүхий тохижилтын ажлыг Дүүргийн төсвийн хөрөнгөөр "Төгс жонон" ХХК хийж гүйцэтгэж байна. 

Тус явган замын ажил нь Яармагийн Наадамчдын төв замаас - Хангарьд-2 хотхон хүртэл 1,1 км урт, явган замын стандартад нийцсэн өргөн дугуйн зам, явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий байхаар замын ажил 2023 оны 06-08 дугаар сард хийгдэх юм. 

Мөн өнгөрсөн 2023 оны 04 сард эхэлсэн Нүхтийн аманд хийгдэж буй автозамыг өргөтгөх ажил 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дуусаж авто замын хөдөлгөөнийг бүрэн нээх юм. 

Иймд газар ашиглагч иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд та бүхнийг нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг өргөжүүлэх, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхээр хийгдэж тус ажилд хамтран ажиллахыг уриалж байна.

Таны сурталчилгаа