Цаг үеийн мэдээ

Багануур дүүргийн цагдаагийн хэлтэс, Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Багануур дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр "С", "Б" нар нь бүлэглэн  нэн ховор ангилалд хамаарах "Хотон" шувууны 62 см урттай хошууг хууль бусаар хадгалж, бусдад худалдан борлуулж байсан үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл /Хууль бусаар ан агнах/-ийн 1 дэх хэсэг

"...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай ТҮҮХИЙ ЭДИЙН ЗҮЙЛИЙГ ХАДГАЛСАН, ХУДАЛДСАН, ХУДАЛДАН АВСАН, ТЭЭВЭРЛЭСЭН, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн ЦУГЛУУЛГА хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж хуульчилжээ.

Монгол Улсад нэн ховордож байгаа ан амьтныг хууль бусаар агнах, худалдан борлуулахаас урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Таны сурталчилгаа