Цаг үеийн мэдээ

Playtime наадмын арга хэмжээг зохион байгуулагчдад НОК-ын шуурхай штабаас үйл ажиллагааг зогсоох зөвлөмж хүргүүлсэн. Одоогоор ноцтой байдал үүсээгүй ч Туул гол дагуу зохион байгуулагдах учир нөхцөл байдал хүндрэх эрсдэл бий гэж үзсэн. Албан ёсоор наадмын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гараагүй байна. Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл НОК-оос шуурхай арга хэмжээ авч, арга хэмжээг албадан тараана. Онцгой байдлын байгууллага байнгын хяналт тавин ажиллаж байна. 

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

Таны сурталчилгаа