Цаг үеийн мэдээ

Шуурхай ажиллагааны хүрээнд хотын төвийн 5 дүүргийн хэмжээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 801 дэд өртөөнд холбогдсон 34932 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасалсан. Хүчдэлээс салгагдсан байршлуудыг тоймловол Сэлбэ, Улиастай, Дунд голын ай сав газрууд байна. Цаашдаа Туул голын ойр орчмоор эрсдэлтэй байдалд байна. 

Томоохон хүрээний таслалт хийгдсэн байршлууд:

1. ЧД, СБД-ийн Зуслангийн чиглэл, Согоот, Дамбадаржаа, Салхит, Дарь-Эх, Ганц худаг орчмоор; 

2. БЗД-ийн 43-р хороо Натур, С-Оутлетс, 10, 23-р хороо Улиастай голын ай сав дагуу, 34-р хороо Шархад, Эрдэнэтолгой орчмоор;

3. СБД-ийн 1-р хороо Үндэсний соёл амралтын хүрээлэн, Тээврийн цагдаагийн газар орчмоор, Коёото 32-35-р байр, 12, 13-р хороо Хангай, Рашаантын гудамжууд орчмоор;

4. ХУД-ийн Алтай хотхон, Гэрэлт өргөө хотхон, Дэлгэрэх хотхон

5. СХД-ийн 26-р хороо Баянбулагийн гудамжууд.

УБЦТС ТӨХК 7 дугаар сарын 06-ны 09:00 - 20:00 цагийн хооронд нийт 213 хүн, 9 механизм, 32 авто машинаар үүрэг гүйцэтгэж байна хэмээн УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК-аас мэдээллээ. 

 

Таны сурталчилгаа