Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 19

2023.07.07/ БААСАН ГАРАГ

ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН НАЙМАН ЦАГААН УЛААН БАР ӨДӨР

Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө

Наран ургах, шингэх: 05.01-20.53

Барилдлага: Шид 6

Суудал: Мод Аргын тооллын 7 сарын 7, Сугар гараг. Билгийн тооллын 19, Чөдөр одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 5 цаг 1 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Бага халуун (17ц 6м) болно. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учирах" хэмээх сайн.

Таны сурталчилгаа