Цаг үеийн мэдээ

Хонь: Хурдан шийдвэр гаргахад хүндрэлтэй байвал өөртөө итгэлтэй болоход анхаар. Бүх зүйл дээр бусдын зөвлөгөөг авах хэрэггүй. Зөн совиндоо илүү итгэ. Амьдралын хэмнэлээ өөрчлөхийн тулд зарим зүйлээ золиосол. Өөрийгөө бусдын хэрэгцээ, санаа бодолд нийцүүлэх хэрэггүй. Цаг үрсэн, үр дүнгүй харилцаанаас татгалзаж, өөрийн дуртай зүйлдээ тууштай зүтгэ.

Үхэр: Од эрхсийн нөлөөгөөр гэр бүлд сайхан орчин бүрдэх бололтой. Гэрээ засаж тохижуулбал тав тухтай орчныг бүрдүүлж чадна. Гэхдээ энэ нь таны санхүүд шууд нөлөөлөх тул бага зэрэг хүндрэл гарна. Гэсэн хэдий ч хэрвээ та ямар нэг чухал ажил амжуулбал санхүүгийн хүндрэлээс гарч дэлгүүр хэсэхэд асуудалгүй болно. Харин мөнгөндөө гамгүй харьцдаг хүмүүс зайлшгүй худалдаж авах зүйлд л мөнгө зарцуулахыг хичээ.

Ихэр: Од эрхсийн нөлөө холимог хандлага илгээнэ. Гэхдээ таны сэтгэл санаа тэсвэр тэвчээртэй байх тул бүгдийг эерэг зүгт чиглүүлэх болно. Аливаа ажил хэргийн харилцаанд өөрийгөө ямархуу зохион байгуулах ур чадвартайгаа нотлон харуул. Олны анхааралд хэт өртөхөөс эмээх хэрэггүй.

Мэлхий: Сэтгэл санаа сайн байвал хүнд ажлыг ч хийх чадвартай байна. Нэмэлт ажил, хариуцлага танд олны өмнө гялалзах боломжийг өгч, нэр хүнд болон амьдралын боломжоо өсгөх болно. Удаан хугацаанд хийсэн ажлын ард гарч тайвшрал, ололт амжилтыг мэдэрнэ. Санхүү мөнгөний асуудал эергээр шийдэгдэх магадлалтай байна.

Арслан: Хэрүүл маргаанд хэтэрхий их оролцох хэрэггүй. Сайн тооцоолохгүй бол зарлага тань орлогоосоо давж магадгүй. Эрүүл мэндийн асуудлыг байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэснээр шийдэх боломжтой. Амьдралын хэмнэлдээ хэтэрхий их санаа зовж байгаа бол тайвшрах бясалгал хийх нь таны эрүүл мэндийг сайжруулж, бодол санааг амар тайван болгоно.

Охин: Энэ зуны амралтын төлөвлөгөө таны толгойд эргэлдэж ажилдаа төвлөрөхөд саад болно. Магадгүй амралт үнэхээр хэрэгтэй болсон бололтой. Гэхдээ ард үлдэх ажлаа найдвартай хүнд даалгах талаар сайн бод. Од эрхэс энэ цаг үед дотно харилцааг ивээлдээ авсан байгаа тул сэтгэлдээ бодож явдаг бүхнээ илчил. Хол газраас бие биеэ санасан хосуудад уулзах завшаан тохиох магадлал байна.

Жинлүүр: Аялал жуулчлалын үйл ажиллагаанд таатай өдөр. Аялах төлөвлөгөө бүтнэ. Таныг ажил хэргийн ба хувийн уулзалт болзоо хүлээж байна. Энэ өдрийг гэр бүлдээ зориулахад буруудахгүй. Өөртөө болон дотнын хүмүүстээ зориулан баяр зохион байгуул. Хүүхдүүдтэйгээ харилцах нь танд онцгой баяр баясгалан авчирна.

Хилэнц: Энэ өдөр ашигтай бизнес явуулах боломжтой. Гэхдээ аливаа эрсдэлтэй ажлаас болгоомжил. Одоогийн нөхцөл байдлыг өөрчлөх шинэ төлөвлөгөө хэрэгтэй бололтой. Санхүүгийн чадвараа тэлэх нь танд шинэ хүсэл сонирхол болон ашигтай төслийг бий болгоно. Аливаа амжилтын үндэс итгэл үнэмшил гэдгийг сайн ойлгоорой. Мөн бусдын сайн туршлагаас суралц.

Нум: Гэр бүлд үл ойлголцол, маргаан үүсэж болзошгүй. Гэр бүлдээ нэлээд цагийг зориулах хэрэгтэй бололтой. Хэрэв та одоо байгаа байдалдаа сэтгэл хангалуун бус бол уурлаж цухалдсан нэгэн болно. Шинэ хүмүүс таны амьдралд орж ирнэ. Магадгүй танд чухал нөлөө үзүүлэх хэн нэгэн ойрхон ч байж мэднэ. Ашиг сонирхлын хувьд нийцэх эсэхээ тооцох хэрэг гарах бололтой.

Матар: Ямар ч ажил хийсэн удаан болгоомжтой байхаа бүү март. Яарах нь алдаа авч ирж магадгүй. Олон хүнтэй ажиллахдаа соргог бөгөөд анзаарамтгай байх хэрэгтэй. Гэр бүл болон ажил хэргийн асуудал дээр гаргасан алдаагаа шалгаарай. Бизнес эрхлэгч нар арилжаа наймаанд оролцохдоо эрсдэл гаргахаас зайлсхий.

Хумх: Өнөөдөр таны нэр хүнд бэхжих бололтой. Сайн муу бүх зүйлд үнэлэлт дүгнэлт хийх боломж олдоно. Учир нь танд урьд нь үүнд цаг гаргах боломж байсангүй. Гэр орны жижиг сажиг болон санхүүгийн асуудлаа цэгцлэх хэрэгтэй бололтой.

Загас: Хөрөнгө санхүүгийн асуудал гарч ирэх болно. Хэдий ийм асуудал байгаа ч боломжоо ашиглан алдаагаа олж засах хэрэгтэй байна. Та зардлаа багасган мөнгөө хэмнэх аргыг заавал олоорой. Харин зарим хүмүүстэй эд хөрөнгийн асуудлаар яриа хэлэлцээр хийх цаг биш бололтой. Өөртөө илүү найдах шаардлага гарч ирнэ.

Таны сурталчилгаа