Цаг үеийн мэдээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 6 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.6 хувь, өмнөх оны эцсээс 7.1 хувь, өмнөх сараас 1.0 хувиар өссөн байна.

Өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар өсөхөд:

- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.2 хувь,

- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.3 хувь,

- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 11.7 хувь,

- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.1 хувь,

- Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 10.6 хувь,

- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь,

- Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 1.3 хувь,

- Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 16.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Таны сурталчилгаа