Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо 5-р хэсгийн задгайд Улиастайн голд 69 настай эрэгтэй Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол гатлах гэж байгаад аюултай нөхцөлд орсон байсныг Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн захирагч, ахмад О.Батсайханаар ахлуулсан 5 алба хаагч тухайн иргэнийг голоос гаргаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж амь насыг нь аварлаа.

Үерийн аюултай нөхцөл бий болсон эдгээр өдрүүдэд иргэд та бүхэн голоор гатлахгүй байх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг АНХААРУУЛЖ байна.

Таны сурталчилгаа