Цаг үеийн мэдээ

Увс аймгийн Давст сумын Хандгайт багийн “Хүдэнгийн хөдөө” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 94 км, сумын төвөөс баруун зүгт 40 км/-т Дизель түлш тээвэрлэж явсан автоцистерн замын хажуу руу унаж, автомашины эд ангид жолооч нь хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 7 сарын 6-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход “Волво” загварын автоцистерн /20 тн дизель түлш ачсан/ замын хажуу руу унаж жолооч автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 8 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Таны сурталчилгаа