Цаг үеийн мэдээ

УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН ГОЛУУДЫН ҮЕРИЙН БАЙДАЛ /2023.7.7/

Сэлбэ голын дагууд үерийн аюултай түвшинг 5-10 см давсан байдалтай, өнгөрсөн өдрийн 20 цагийн ажиглалтаас хойш усны түвшин 5-8 см буурсан байна

Ус судлалын Тэрэлж-Тэрэлж гол буюу Тэрэлж орчмоор усны түвшин өмнөх 20 цагаас хойш 28 см буурч үерийн түвшин 45 см давсан байдалтай байна. Туул-Улаанбаатар харуулаар өмнөх өдрийн 20 цагаас хойш 8 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 5 см даван хүчтэй үерлэж байна.  

Ус судлалын Тэрэлж-Тэрэлж харуулын өмнөх өдрийн 20 цагийн мэдээгээр Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин дахин нэмэгдэж хандлагатай байна. Тэрэлж-Туул-Улаанбаатар харуулын хооронд үерийн урсах хугацаа буюу прогнозын урьдчилгааны хугацаа1 хоног буюу 24 цаг орчим.

АВАХ АРГА ХЭМЖЭЭ 

Найдвартай холбооны хэрэгсэлтэй эргүүлүүд Туул голын дагуу урсгалын дээд чиглэлд гаргах, тухайлбал Гачуурт, Харзтай гэх цэгүүдэд гаргаж үерийн байдлыг богино давтамжтай мэдээлэх;

Туул дагуух үерийн хамгаалалтын далангийн нөхцөл байдлыг шалгаж, хальж болзошгүй цэг, хэсгийг тогтоож, зураглаж, хамгаалах бэхлэх, өндөрлөх арга хэмжээнд бэлдэх , авах;

Мөн хамгаалалтын далангүй урсгалын дээд чиглэлийн нөхцөл байдлыг үнэлэх шаардлагатай байх, эргээс хальсан үерийн  ус далангийн гадуур орж ирж болзошгүй байдалд бэлтгэл хангах;

Нүүлгэн шилжүүлэлтийн арга хэмжээ төлөвлөн ажиллаж байна. 

Таны сурталчилгаа