Цаг үеийн мэдээ

Хонь: Өнөөдөр өөртөө итгэлгүй байх хэрэгтэй болно. Буруу ойлголцлоос болж таагүй явдалд хүрч болзошгүй. Чухал яриа хэлэлцээрийг хойшлуул. Бүтэхгүй амлалтыг амнаасаа бүү унага. Боломжтой хүмүүс буяны үйлсэд оролцож хандив өргөхөд тааламжтай үе.

Үхэр: Гэнэтийн ашиг орлого олох магадлалтай. Гэхдээ хэт эрсдэлтэй зүйлд оролцох нь алдагдал авчирна. Урьдын үйл явдлаа дүгнэх дараагийн төлөвлөгөө зохиох нь зохистой. Хүсэж буй зүйлээ бодит байдалтайгаа харьцуулж үз. Ганцаар байх цаг гарга. Амжилтад хүрэх гэж улайран, үйл явдлыг бүү түргэтгэ. Хийж чадах зүйлээрээ л оролд.

Ихэр: Хариуцлагаа ухамсарлаж, үр хүүхдийнхээ эрүүл мэндэд сайн анхаар. Цэвэрт агаарт амрах хэрэгтэй. Цаг зав гарахгүй байгаа бол найдвартай үйлчилгээнд үүнийг даатгаж болно. Зун цагт таны хүүхдүүдэд нар салхи, ус агаар тун чухал байх болно. Амьдралаа сэтгэл хангалуун байлгахыг хүсэж байгаа бол өчүүхэн жижиг зүйлд ч анхаарлаа хандуул.

Мэлхий: Бичиг баримт бүрдүүлэх, санхүүгийн арилжаа хийх зэрэгт ээлтэй өдөр. Гэр бүлийн харилцаандаа бэрхшээл үүсгэхээс зайлсхий. Ямар ч үед өөрийн хийх ажлаа бусдад тохохгүй байхыг хичээ. Таны зөн билэг хямралт нөхцөл байдлаас гарахад тань тусална. Архаг өвчин хүндрэх магадлалтай тул өөрийн эрүүл мэндийг эерэг хандлагаар хамгаал.

Арслан: Заримдаа санаачилсан болгон бүтэлгүйтэж байгаа мэт санагдах үе байдаг. Ямар ч тохиолдолд сэтгэлийн хаттай байж, сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байх чадвар хэрэгтэй. Сэтгэл санаа хямарвал биеийн дархлаа сулрах тул өөрийн эрүүл мэндээ хамгаал. Гэр бүлийн сайхан харьцаа нөхцөл байдлыг сайжруулахад тусална.

Охин: Өнөөдөр олныг хамарсан үйл ажиллагааг эртхэн дуусгах хэрэгтэй. Бодол санаагаа өөрчлөхдөө ямар нэг үндэслэлгүй мэдээлэлд тулгуурлавал инээдтэй байдал орно. Таныг худал амлалтаар булах хүмүүс ойр тойронд тань их байх бололтой. Шинэ бүтээгдэхүүний гоёмсог зар сурталчилгаанаас илүү өөрийн туршлагадаа түлхүү итгэ. Од эрхсийн илгээсэн боломжийг удахгүй ашиглавал орлого орж ирнэ.

Жинлүүр: Энэ өдөр таны төлөвлөсөн ажил саадтай тулгарч мэднэ. Гэнэтийн мэдээнд бэлэн бай. Ойр дотно хүнтэйгээ муудалцах нь бүх төлөвлөгөөнд саад хийнэ. Бүх зүйлд зөв сонголт хийх нь амжилт гаргах үндэс болно. Энэ нь хэцүү ч, сайн бодож үзээрэй. Энэ өдөр та ямар ч эрсдэлтэй алхам хийх хэрэггүй.

Хилэнц: Од эрхсийн нөлөө холимог байх бөгөөд урьд өмнөхөөс илүү мэдрэмжтэй байх хэрэгтэй. Шаардлагагүй зарлага гаргаж болохгүй. Хэтэрхий их сэтгэл хөдлөл танд огт ашиггүй. Ямар нэгэн гэнэтийн мэдээлэлд бодитоор хандаарай. Ямар ч үед хэлэхээсээ өмнө сайтар бодох хэрэгтэй. Хайртай хүнээ сайн ойлгох юм бол амьдралд тань ямар сайхан өөрчлөлт гарахын хараад та өөрөө ч гайхах болно.

Нум: Өнөөдөр та нарт таагүй хандлага давамгайлах тул бүх зүйл бодсоноос эсрэгээр байгаа мэт санагдана. Үүнийг хэт эмзэглэл бүү болго. Ганцаараа амрах боломж гарвал түүнийг бүрэн ашигла. Энэ нь таныг тайвшруулж хуримтлагдсан асуудлын тухай тайван тунгаан бодож, зөв шийдвэр гаргахад тусална.

Матар: Уулзалт зохион байгуулахад тааламжтай өдөр. УЛс төрийн яриа хэлэлцүүлэгт өөрийн ашиг сонирхлыг хамгаалж оролцох бололтой. Та урам зоригтой, идэвхтэй санаачилгатай, илтгэх чадвартай байна. Албан тушаалтанд зусар бялдууч зан гаргах хэрэггүй. Амжилтаа гартаа барьж, сэтгэл хөдлөлөө оюун ухаанаараа захир. Ухаалаг, холч бодол таныг аварна.

Хумх: Энэ өдөр сайн танихгүй хүмүүсийн зүгээс ойлгомжгүй хандлага ирнэ. Энэ нь зарим талаар сонирхолтой байх ч таагүй уур амьсгал авчирна. Таагүй харилцаанд орохгүй тулд өөрийгөө эрх чөлөөтэй байж чадах газрыг ол. Эсвэл онц хэрэггүй ямар ч харилцаанд орохгүй байхыг хичээ. Эрүүл мэндээ хамгаал. Чанартай хүнс хэрэглэж буй эсэхдээ анхаар. Архаг өвчин хүндэрч болзошгүй.

Загас: Хэцүү нөхцөл байдал тулгарсан ч сэтгэлийн тэнхээтэй давах хэрэгтэй. Бусад хүмүүс таны хувийн орон зай руу халдах гэж оролдох болно. Өөрийнхөө хийж буй үйлдэл болон зан авираа анхаар. Бусдыг өдсөн үйлдлүүдэд түрүүлж хөдөлбөл ялагдлаар дуусдаг гэдгийг санаарай.

 

Таны сурталчилгаа