Цаг үеийн мэдээ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдыг шагналаа.

Эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй дараах шүүгч, албан хаагч нар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг, “Хүндэт тэмдэг”, “Шударга ёсны элч” цол, тэмдэг, “Жуух бичиг”-ийг тус тус гардан авлаа.

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор:

- Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч асан Азуйсэдийн Мөнхзул

- Улаанбаатар хотын шүүхийн боловсон хүчин асан Цэдэндоржийн Минжмаа

- Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч асан Даахарын Цэрэнпил

- Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газарт референт асан Лодонгаваагийн Нямсүрэн

- Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн мэргэжлийн хорооны ажлын албаны референт асан Чүлтэмийн Жаргалсайхан

- Нийслэлийн шүүхийн шүүгч асан Сономын Ичинхорлоо

- Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Дагвын Жамбалсүрэн

- Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Равдандоржийн Алтантуяа

 “Алтан гадас одон”-оор:

- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Түндэвийн Энхмаа

- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ноостын Хонинхүү

- Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дамдингийн Батцэцэг

- Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Гүнбаярын Баярдаваа

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Сүрэнхорлоогийн Өсөхбаяр

- Шүүхийн ерөнхий зөвлөл, Бодлогын асуудал хариуцсан шинжээч, ахлах референт асан Цагааны Нарангэрэл

- Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт жолооч Баатарцогтын Батцэнгэл

- Налайх дүүргийн шүүхийн тамгын газарт үйлчлэгч асан Дуламын Эрдэнэчимэг

- Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч асан Пүрэвийн Бямбадорж

 “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар:

- Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Нарантуяагийн Сарангүн

- Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Шагдарсүрэнгийн Гандансүрэн

- Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын референт Эрдэнэбулганы Батцэнгэл

- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт үйлчлэгч Банзрагчийн Тунгалаг

- Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хуулийн хэлтсийн Хууль зүйн асуудал хариуцсан референт Нямсүрэнгийн Гэрэлтуяа

- Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны дарга Баярсайханы Хэрлэнчимэг

- Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Цэдвээгийн Батжаргал

- Багануур дүүргийн шүүхийн Тамгын газарт шүүгчийн туслах Пүрэвцэрэнгийн Нансалмаа

- Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Галбадрахын Солонго

- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Нанзадын Дамдинсүрэн

- Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Төмөртогоогийн Энхжаргал нар тус тус шагнагдлаа.

Таны сурталчилгаа