Цаг үеийн мэдээ

Увс аймгийн БОАЖГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Сэнгэжав, Аялал жуулчлалын мэргэжилтэн Н.Нямбат, Орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн М.Чойдулам нар хамтран БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын 01/14, 01/06 тоот төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд Хяргас нуур чиглэлийн 23 жуулчны бааз, амралтын газрууд, гэр баазуудад хяналт шалгалтуудыг хийлээ. 

Тухайн хяналт шалгалтын хүрээнд стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлонг буулгуулахаас гадна илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага, үүрэг даалгавар өгч ажиллалаа.

Таны сурталчилгаа