Цаг үеийн мэдээ

Халхын мэргэн То ван үхрийн ширээр хэмжиж, өөрийн нутагтаа авч үлдсэн тухай домогтой Вангийн цагаан уулыг энэ сарын 19-нд тахилаа.

Цагаан Уулын тахилгад зориулсан наадамд 64 бөх барилдаж, дээд гурван насны морь уралдан, шагайн харваачид цэц мэргэнээ сорьжээ.

Вангийн цагаан уул нь Дорнод аймгийн Халх гол сумын нутагт улсын хилийн наахна Далайн төвшнөөс дээш 1099 метр өндөрт орших эртний тахилгат уул юм. Их талын дунд орших уул учраас бараа нь 40-150 километрийн алсаас харагддаг.

Вангийн цагаан уулын эргэн тойронд Зүрхийн цагаан хоолой, Цагаан овоо, Сангийн далай нуур зэрэг газрууд байх бөгөөд Халхын мэргэн ван Тогтохтөр ардуудтайгаа нутаглан амьдарч байсан түүхтэй.

Уулын тахилгыг 1937 онд хааж, 1990 онд буцааж сэргээснээр өдгөө гурван жил тутамд нэг удаа тахиж байна.

Таны сурталчилгаа