Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Гарди Ц.Бямба-Отгоны мялаалга наадмын хүчит бөхийн барилдаанд  Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Их Монголын хүчтэн дэвжээний бөх, Улсын начин Б.Лхагвадорж түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, 'Мөнхийн үсэг" ХХК-ийн бөх, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ.

Шөвгийн дөрөвт Завхан аймгийн Баянтэс сумын харьяат Улсын харцага Ш.Пүрэвгарьд, 

Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, Улсын начин Д.Хүдэрбулга нар шөвгөрлөө.

Таны сурталчилгаа