Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт, 22-ын Товчоо, Баруун туруун орчмын хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх зорилгоор одоо ашиглагдаж буй 35 кВ-ын “Эмээлт” цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөж, шинэчлэх ажил есдүгээр сарын 05-аас 11-ний өдрүүдэд хийгдэх гэж байна.

Эрчим хүчний сайдын 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан АНУ-ын Мянганы сорилтын сангийн тусламжийн хөрөнгөөр “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-өөр хэрэгжих энэхүү ажлын хүрээнд 35 кВ-ын 2 хэлхээт 10.6 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинээр барих, 8.7 км урттай 35 кВ-ын “Эмээлт” цахилгаан дамжуулах агаарын шугамын өргөтгөл, шинэчлэлийн барилга угсралтын ажлууд тус тус хийгдэх юм. Ажлыг Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК гүйцэтгэнэ. 

Дээрх ажлыг тухайн байршил дахь аж ахуйн нэгж хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг 7 хоногийн хугацаанд 24 цагийн турш хүчдэлээс бүрэн тасалж гүйцэтгэх тул эдгээр аж ахуйн нэгжүүд зайлшгүй шаардлагатай цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ бусад нөөц эх үүсгэврээр шийдвэрлэх шаардлагатай. Мөн өөрсдийн эзэмшлийн шугам, дэд станц, тоноглолд хийгдэх ёстой засвар үйлчилгээг эрх бүхий компаниудаар гүйцэтгүүлэн аюулгүй, найдвартай байдлаа хангахыг зөвлөж байна. 

Цахим хуудас: https://www.tog.mn/news/show/331

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

Таны сурталчилгаа