Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайханаас тодрууллаа.
-Нүүрс тээврийн С зөвшөөрлийн оочир дараалал нэмэгдээд байгаа гэсэн. Танд ямар мэдээлэл байна вэ?
-Өчигдрийн байдлаар 1500 машин оочирлож байна гэсэн мэдээлэл ирсэн. Тээврийн хөлс нэмэгдэж байна, зорчигч гарч чадахгүй байна. Автобус явж чадахгүй байна. Жуулчид явж чадахгүй байна гэдэг олон асуудлууд тавигдсан. Энэ зөвшөөрөл чинь ганц С дээр төвлөрөөд байгаа. Энэ чинь B, D, A гээд олон ангиллаар гардаг.
-Он дуустал нүүрсийг хэрхэн гаргахаар байгаа вэ?
-Тэр ямар ч асуудалгүй гарна.
-Түгжрэлийн эсрэг тогтоолын төслийг зогсоох уу?
-Бүгдээрээ түгжрээд сууя гэвэл зогсоохоос өөр яах вэ. Би яаж ч чадахгүй шүү дээ.
-Авто замын төсөвт ирэх онд хэдэн төгрөг тусгасан бэ?
-Ямар ч юм тусгаагүй.
-Гашуунсухайт боомтын төмөр замыг холбоход эцсийн байдлаар ямар төсөв тусгагдсан бэ?
-Хоёр төмөр замаа холбоё гээд урд хөрштэй тохирчихлоо. Хоёр Ерөнхий сайд уулзаад шийдчихлээ. Одоо бидний хийх ажил л үлдсэн. Үүн дээр ард иргэдэд зөв ойлголт өгөөд хэдэн гарцтай болъё л доо. Замын-Үүдэд ганц оочирлоод байдаг. Төмөр замаа бүгдийг нь холбож байж эдийн засаг цаашаа өснө шүү дээ. Бүгдээрээ ингээд ядуу амьдраад байх юм уу.
-Та Түгжрэлийн сайд хийгээд түгжрэл ер нь буурсан уу?
-Би богинохон хугацаанд хийсэн. Тэр хооронд хэр чадлаараа автобус оруулж ирсэн.
-Тэгээд түгжрэл буурчихсан юм уу?
-Буурсан гээд байх зүйл байхгүй. Ер нь энэ тээврийн хэрэгсэлдээ бид жаахан шинэчлэл хийхгүй бол үнэхээр зам дээрээ багтахаа байсан шүү дээ.
-Зам нэмж барихгүй юм уу?
-Барих гээд үзэхээр уул нүхэллээ л гэх юм. Зам битгий барь л гэх юм. Тэгээд одоо алийнх нь үгэнд орох вэ.
-Сошиал дагаж ажлаа хийгээд байгаа юм биш үү?
-Тэгвэл та нар өөрсдөө сэвэхээ л больчхооч. Би сошиал дагахгүй л байгаа шүү дээ.
зочин
2024-11-13
Шудрага л хариулсан байна Хэдэн ченжүүд хэдэн хүн цуглуулж яриулах юм Машинтай жагсана гэнэ Бүгдээрээ зогсочихоор ченж л хожино бусад нь бүгд хохирно Ченжүүд БББ аараа дамжуулаад ноймер авч болохоор л байна Аливаа юманд хязгаар байна аа Баян хүн 10 сая машин оруулаад ирнэ яахав