Цаг үеийн мэдээ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: өнгөрсөн долоо хоногт хоёр өдрийн турш хувийн эмнэлгийн үйлчлүүлэгчдийн мэдээлэл алдагдсан байж болзошгүй мэдээлэл 11-11 төвд ирсэн. Тухайн мэдээллүүд алдагдсан байж болзошгүй учраас ЦХИХХ-ны сайд Баатархүү Засгийн газрын 11-11 төвд ажиллана. Өнөөдрийн Засгийн газрын хурал дээр төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниудын хуулийн төслийн үзэл баримтлалыг, цаашдаа төрийн өмчит компаниудын эрх зүйн реформын танилцуулгыг хийлээ. Ирэх долоо хоногт Төрийн өмчит компанийн хуулийг Засгийн газарт танилцуулахад бэлтгэж байна. Үүнийгээ УИХ-д өргөн мэдүүлнэ. Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниудад зайлшгүй эрх зүйн реформ хийх шаардлагатай. Нэг ёсондоо зарлага нь өндөр, зарлагаараа захирлууд нь урамшууллаа авдаг. Төсвөөс гадна хяналтгүй төсөвтэй компаниудад зохих ёсны арга хэмжээ авах ёстой. Тийм учраас дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр дээр 14 эрх зүйн реформын хүрээнд төрийн өмчийн компанийн эрх зүйн реформыг хийнэ гэдгийг тодотгож өгсөн. Тиймээс бид гурван агуулгад төвлөрч байгаа. Нэгдүгээрт, санхүүгийн сахилга бат, хариуцлага. Хоёрдугаарт, ил тод нээлттэй засаглал. Гуравдугаарт, эдийн засаг дахь төрийн оролцоо буюу төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг хангуулахын тулд эрх зүйн реформыг хийнэ.  

Монгол Улсад нийт Төрийн өмчит хороонд тайлангаа ирүүлдэг 99 толгой компани байна. Үүн дээр охин, хараат компанийг нийлүүлээд үзвэл 122 компани Төрийн өмчийн хороонд тайлангаа ирүүлдэг. Орон нутгийн өмчит компанийг тоолж чадахгүй хэмжээнд очсон. Олон улсын валютын сан жишиг шалгуур үзүүлэлтүүдийг гаргадаг. Жишиг шалгуур үзүүлэлтүүдээр өр төлбөр хөрөнгийн харьцаагаар, мөн нийт хөрөнгийн өгөөжийн эрсдэлээр төрийн өмчит компаниудыг үнэлэхэд нийт 99 компаниас 40 хувь нь өр төлбөр, хөрөнгийн харьцаагаараа эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Хөрөнгийн өгөөжийн эрсдэлээрээ 99 компаниас 23 хувь нь дунд эрсдэлтэй. 20 хувь нь өндөр эрсдэлтэй нь Олон улсын валютын сангийн судалгаагаар тогтоогдсон.

Таны сурталчилгаа