Цаг үеийн мэдээ

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой аж ахуйн нэгж байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шим тэжээлийн боловсрол олгох сургалтыг Боловсролын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ШУТИС-тай хамтран зохион байгууллаа. 

Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Боловсролын газрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, цэцэрлэг, сургуулийн хоол зүйч, тогооч зэрэг 219 албан хаагч хамрагдлаа.  

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулах зорилгын хүрээнд дараах агуулгаар: 

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээ, 

Сургалтын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдан авах ажиллагааг зохион байгуулах, 

Хоолны хордлогын дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээ, анхаарах асуудал, 

Хүүхдийн эрүүл мэнд, хоол шим тэжээлийн талаар хийгдсэн судалгааны үр дүн, 

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний шим тэжээлийн тэнцвэртэй цэс төлөвлөх арга зүй, 

Шим тэжээлийн боловсрол олгох арга зүй агуулгын хүрээнд алба хаагч нар сургалтад хамрагдсан байна. 

Таны сурталчилгаа