Нийслэлийн Засаг даргын “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” А/862 дугаар захирамжийн хүрээнд өнгөрсөн 7 хоногт нийслэлийн 8 товчоодод Экологийн цагдаагийн алба, нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн алба, Мал эмнэлгийн газрын 168 алба хаагч 15200 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 6 удаагийн үйлдлээр 43 ширхэг тарваганы мах тээвэрлэж явсныг илрүүлжээ.
Байгаль орчны газрын улсын байцаагч нар 6.6 сая төгрөгийн торгууль, 29.5 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлж, илэрсэн тарвагыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч, 22500 иргэнд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч ажилласан байна.