Цаг үеийн мэдээ

Өнгөрөгч долоодугаар сарын эхээр нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас   үүссэн үерийн нөхцөл байдлаас хамгаалах зорилгоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Натурын гүүрнээс S outlet дэлгүүр хүртэл Сэлбэ гол дагуу элс, хайргаар шороон түр далан босгосон. Тэгвэл энэхүү үерийн даланг зөөвөрлөж, цэвэрлэх ажлыг зохион байгуулах үүргийг нийслэлийн удирдлагаас өгсөн болно. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдрөөс эхлэн Натурын гүүрнээс S outlet дэлгүүрийн баруун уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг заасан цагт хэсэгчлэн хаах зохицуулалт хийж, үерийн түр даланг зөөж тээвэрлэх, цэвэрлэгээ, ариутгал хийх ажлыг зохион байгуулна. 

Иймд иргэд, оршин суугчид зурагт үзүүлсэн маршрутын дагуу замын хөдөлгөөнд оролцоно уу.

Таны сурталчилгаа