Цаг үеийн мэдээ

Экологийн цагдаагийн албанаас тарваган тахал, хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлж ажилласнаар дараах зөрчлүүдийг илрүүлэн, цаашид үүсэх ноцтой үр дагавраас сэргийлж, холбогдох арга хэмжээг авлаа. 

Тухайлбал: Завхан аймгийн Их-уул сум, Өвөрхангай аймгийн Уянга сум, Баянхонгор Эрдэнэцогт сум, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум, Ховд аймгийн Алтай сум,  Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, Булган аймаг, тус аймгийн Хутаг-Өндөр зэрэг сумдын нутгаар мөн Улаанбаатар хотын Баруунтуруун шалган нэвтрүүлэх цэгээр, Эмээлт  дахь шалган нэвтрүүлэх цэгээр нойтон тарваганы мах, мөн лаазалсан тарваганы мах зэрэг нийт 112 ширхэг  тарвага хууль бусаар агнасан, тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн шалгаж байна.

Сэрэмжлүүлэг: Ард иргэдэд тарвага агнах, тарваганы мах болон эд эрхтнийг бусдад худалдах, худалдан авах, тээвэрлэх гэх мэт хэнэггүй, хайхрамжгүй үйлдлээр өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас анхааруулж байна”