Баянзүрх дүүрэг Засаг даргын тамгын газрын байрны ашиглалтаас гарсан хадгалах өрөөг засварлаж "Гэрлэх ёслолын өргөө" болгон тохижууллаа. Шинээр ашиглалтад орсон "Гэрлэх ёслолын өргөө"-ний үйл ажиллагаа эхэлж өнөөдөр /2023.09.06/ гурван хос гэрлэлтээ баталгаажуулж, гэр бүл боллоо.
Гэрлэх ёслолын өргөөг гэрлэлтээ батлуулахаас гадна, аж ахуйн нэгжийн уулзалт, семинар хийх зэрэг олон хувилбараар ашиглаж болохоор зохицуулсан.