Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох хүрээнд энэ оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Колумби Улсын Гадаад хэргийн сайд Альваро Лейва Дуран-тай НҮБ-ын Төв байранд уулзав.

Уулзалтаар хоёр улсын Гадаад харилцааны сайд нар хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжин хөгжиж ирснийг тэмдэглээд харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх зарим асуудлаар товч санал солилцов.

Энэ үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Колумби Улсын Гадаад хэргийн сайд Альваро Лейва Дуран нар “Техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Колумби Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.

 

Таны сурталчилгаа